Цэргийн албанд татагдсан залуусаа үдэв

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-10-23 12:19:51

Дорнод /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлага хугацаат цэргийн албанд татагдсан залуусаа үдэж мордууллаа. Тус аймаг гурван жилийн өмнөөс ХЦАХ-даа угтаж авах, үдэн гаргах ёслолыг зохион байгуулж хэвшээд байгаа юм.

Уламжлал болсон энэхүү ёслолд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн цэрэг татлагын товчоо, Цэргийн штабын дарга дэд хурандаа О.Ганзориг, сумдын цэрэг татлагын товчооны дарга нар болон цэрэгт татагдаж байгаа залуусын гэр бүлийнхэн оролцов. Энэ удаагийн хугацаат цэргийн албанд 14 сумаас 18-25 насныхан хамрагдаж, тэнцсэн залуус Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги салбар, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Сүхбаатар аймгийн зэвсэгт хүчний 338-р анги, Эрдэнэцагаан суман дахь хилийн 0146 дугаар анги нэгтгэлүүдэд хуваарилагдаж байна.

Цэрэг татлагын явцын ирц, оролцоо өмнөх жилүүдээс өссөн, бие бялдрын ерөнхий хөгжил сайжирсан гэж Цэргийн штабаас мэдээлэв.

Холбоотой мэдээ