ЕХ гадаад хилээ нээх орнуудын тоог ес болгож бууруулав

Дэлхийд | Нийгэм
Jargal.d@montsame.mn
2020-10-23 12:08:17

БРЮССЕЛЬ. /TASS/. Европын Холбоо /ЕХ/ Канад, Гүрж, Тунис улсуудыг гадаад хил нээхийг зөвшөөрсөн орнуудын жагсаалтаас хасаж, Сингапурыг энэ жагсаалтад нэмж оруулсан тухай тус холбооны Зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурдсан байна.


Мэдэгдэлд дурдсанаар, одоогийн байдлаар гадаад хилээ нээх орнуудын жагсаалтад Австрали, Шинэ Зеланд, Руанда, Сингапур, Таиланд, Уругвай, Өмнөд Солонгос, Япон болон БНХАУ орж байна. Гэхдээ Хятад улстай хилээ хараахан нээгээгүй байгаа юм. Учир нь Хятад улс "харилцан ажиллах зарчмыг” баримталж, ЕХ-ны орнуудад хилээ нээх ёстой гэж үзэж байгаа аж.


Холбоотой мэдээ