Франкфуртаас 258 иргэн эх орондоо ирнэ

Монголын мэдээ | Нийгэм
bolor@montsame.mn
2020-10-23 12:30:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөөдөр 09:56 цагт хөөрсөн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц маргааш 05:20 цагт газардах хуваарьтай байна.


Тус онгоцоор 258 иргэн эх орондоо ирэх бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүлийн 35, өндөр настан 33, эрүүл мэндийн шалтгаантай 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай 181 иргэн байгаа юм. Иргэдийг ХӨСҮТ, “Холидэй”, “White house” зочид буудал болон “Энхсаран” сувилал, “Синдүра мед” эмнэлэгт тусгаарлах аж.

 

Ташрамд дурдахад, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн тусгай нислэгээр 2700 орчим  иргэнээ татан авах ажлыг зохион байгуулах шийдвэр гаргасан билээ. 

Холбоотой мэдээ