Дэлхийн банк түгжрэлийг бууруулахад хөрөнгө оруулна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-23 14:43:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/.Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзлаа.


Сайд Л.Халтар Монгол Улс Дэлхийн банктай зам, тээврийн салбарт 1999 оноос “Тээвэр сэргээх”, “Тээвэр хөгжүүлэх” хоёр үе шаттай төсөл амжилттай хэрэгжүүлсэн туршлагатайг онцлоод, Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт иргэний нисэх, төмөр зам, авто зам, авто тээвэр, усан тээврийн салбарт хийх бүтээн байгуулалтыг товч танилцуулав.


Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дэлхийн банкны зөвлөмжөөс тусгасан гэдэгт найдаж буйгаа илэрхийлээд нийслэлийн авто замын түгжрэл бууруулах, менежментийг сайжруулах, ухаалаг тээврийг цогцлооход Дэлхийн банк хөрөнгө оруулахаа дуулгав. Түүнчлэн, зам, тээврийн салбарын хөгжилд бодит дэмжлэг үзүүлж, идэвхтэй хамтран ажиллахаа тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ