“Алхалт- Эрүүл мэнд” уриатай явган аялал зохион байгуулна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-23 15:29:20

Говь-Алтай /МОНЦАМЭ/. “Дэлхийн алхалтын өдөр”-ийн хүрээнд “Алхалт эрүүл мэнд” уриатай явган аяллыг Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар, Эрүүл мэндийн газар хамтран энэ амралтын өдөр зохион байгуулна. 


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, COVID-19 цар тахлын үед иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын ажилтан алба хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжих зорилгоор уг явган аяллыг кохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Алхалтад оролцогчид аяллаа 10 дугаар сарын 24-ний 10 цагт аймгийн төв Монгол Улсын баатар М.Жанчивын талбайгаас эхлүүлж Хантайшир уулын оргил хүртэл 10 км замыг явганаар туулах юм. Мөн үеэр уулын оргил булаацалдах, сумо зэрэг тэмцээнийг зохион байгуулах бөгөөд тус бүр эхний гурван байр шалгаруулах ажээ.


Холбоотой мэдээ