Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар М.Помпеотой тусдаа уулзана

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-10-23 15:34:55

БАКУ. /NHK/. Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой Вашингтон хотод тусдаа уулзахаар болжээ.


Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов, Арменийн Гадаад хэргийн сайд Зограб Мнацаканян нар М.Помпеотой баасан гарагт тусдаа хэлэлцээ хийхээр товлосон байна.


Азербайжан, Арменийн маргаантай бүс болох Уулын Карабахын асуудлаас үүдэлтэй мөргөлдөөн есдүгээр сарын 27-ноос эхэлснээс хойш нэг сар орчмын хугацаа өнгөрөөд байгаа юм.


ОХУ мөргөлдөөн эхэлснээс хойш гал зогсоох хэлэлцээрийг хоёр удаа зуучилсан боловч үр дүнд хүрээгүй юм. Хоёр талын мөргөлдөөний улмаас амиа алдсан хүний тоо 1000 давсан байж болзошгүй байна. 

Холбоотой мэдээ