"Капитал маркет корпораци ҮЦК"-ийн харилцагчдыг шилжүүлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-23 17:41:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ "Капитал маркет корпораци ҮЦК" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Тиймээс үнэт цаасны тус компанийн харилцагч нарыг "Эс Жи Капитал ҮЦХ" ХХК рүү шилүүлж буйг Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. 

"Капитал маркет корпораци ҮЦК" ХХК-ийн харилцагчдыг нэмэлт төлбөргүйгээр үнэт цаасны дансаа "Эс Жи Капитал ҮЦК" ХХК-д нээлгэж хөрөнгийн зах зээлийн харилцаанд саадгүй оролцох боломжоор хангахаар шийдвэрлэсэн байна.


Холбоотой мэдээ