Баян-Өлгий аймгийн сонгуулийн зургаан хэсэгт нэмэлт санал хураалт явуулна

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-10-23 20:22:07

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт энэ сарын 15-ны өдөр болсон орон нутгийн сонгуульд зургаан хэсгийн хороонд сумын ИТХ-д нэр дэвшигчдийн санал тэнцсэн.

Иймээс энэ сарын 25-ны өдөр буюу ирэх ням гарагт Баяннуур сумын 1 дүгээр хэсэг, Ногооннуур сумын 1, 5, 7 дугаар хэсэг, Сагсай сумын 4 дүгээр хэсэг, Өлгий сумын 11 дүгээр хэсэгт нэмэлт санал хураалт явуулна.

Санал хураалтын хугацаа орон нутгийн цагаар тухайн өдрийн өглөөний 06:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд байх аж.

Сумдад нэмэлт санал хураалт болохтой холбогдуулан аймгийн Засаг даргын 850 дугаар захирамж гарч, дээрх сумдад санал авах өдөр согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр хориглоод байна. 

Ташрамд дурдахад, нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгөх ажээ. 

Холбоотой мэдээ