Өмнөговь аймаг шилдэг номын сантай гэр бүлээ тодрууллаа

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2020-10-23 20:34:02

Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн Төв номын сангаас шилдэг номын сантай өрхийн уралдааныг зарлаж шилдгээ шалгаруулав.

Ном уншлагыг дэмжих, өрхийн номын сангийн сан хөмрөгийн баяжилт, ашиглалт эмх цэгцийг сайжруулж улмаар гэрийн шилдэг номын сангуудын туршлагыг олон нийтэд сурталчлан дэмжих зорилготой. Уралдаанд 14 гэр бүл оролцсоноос "Хамгийн урт настай баялаг номын сан" төрөлд А.Цоож, Ш.Баттөмөр нарын гэр бүл тодорсон бол "Хамгийн шинэлэг номын сан"-тай гэр бүлээр Б.Хандсүрэн, Л.Ганбаатарын гэр бүл, "Хамгийн онцлог номын сан" төрөлд П.Мөнхдэлгэрийн гэр бүл тус тус тодорчээ.

Гэрийн номын сан олон талын тустай. Чөлөөт цагаа гэртээ тухтай аюулгүй орчинд өнгөрөөж, хүүхдийг бага балчраас нь номд хайртай болгон хүмүүжүүлдэг байна. А.Цоож гуай гэхэд 1964 оноос хойш гэрийн номын сантай болж, өдгөө номын сандаа 1400 гаруй номтой. Үүнээс 30 гаруй нь өөрийн бичиж хэвлүүлсэн түүхэн номууд байдаг аж. Мөн Б.Хандсүрэнгийн гэр бүл гэртээ номын сангийн гурван хэсэгтэй бөгөөд хүү Х.Батзолбоогийн хувьд зөвхөн боловсролд нь зориулсан номуудыг цуглуусан байдаг нь бусад гэрийн номын сангаас онцлог болжээ. 


Холбоотой мэдээ