Д.Сумьяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдлоо

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-10-23 19:16:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдсон Д.Сумьяабазар өнөөдөр тамгаа гардан авлаа. Түүнд хотын даргын тамгыг НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан гардуулав. 

Тамга гардуулах ёслолд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, дэд дарга У.Бямбасүрэн болон хотын удирдлагууд оролцлоо.     

НИТХ-аас Д.Сумъяабазарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлсний дагуу захирамж гаргаж, хотын даргаар томилоод байна.



Холбоотой мэдээ