“Career EXPO-2020” яармагт 3000 ажлын байр санал болгоно

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-24 13:01:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөлөөс “Career EXPO-2020” хөдөлмөрийн яармагийг "Эх орондоо хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор ирэх сарын 7-нд зохион байгуулна.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын их тамхимд болох энэ яармагт гадаад, дотоодын их дээд сургууль төгсөгчдөд зориулан үндэсний томоохон компаниуд оролцдог онцлогтой. Яармагт ирснээр үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд болон хөдөлмөрийн биржүүдэд бүртгэлтэй 3000 гаруй ажлын байрнаас сонголтоо хийх боломжтой юм.

Холбоотой мэдээ