Төсөвт байгууллагын 140 нягтлан бодогч сургалтад хамрагдаж байна

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2020-10-25 11:05:14

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн төсөвт байгууллагуудын нягтлан бодогчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад 14 сумын төсөвт байгууллагын 140 нягтлан бодогч оролцож байна.

Сургалтыг Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар болон Дорнод аймгийн Засаг даргын тамгын газар хамтран явуулж байгаа юм.

Сургалтын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нийт нягтлан бодогчдын ажилд амжилт хүсэж, 1 дүгээр сургуулийн нягтлан бодогч С.Чимэдийг Нягтлан бодох бүртгэлийн тэргүүний ажилтан цол тэмдэг, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн нягтлан бодогч Р.Төмөрсүхийг Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. 

Холбоотой мэдээ