Дөрвөн сумын зургаан хэсэгт дахин санал хураалт явуулав

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-10-26 11:14:29
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны сонгуулийн дүнгээр Дундговь аймгийн дөрвөн сумын зургаан хэсэгт нэр дэвшигчдийн санал тэнцсэн тул дахин санал хураалт явууллаа.

Тодруулбал, тус аймгийн Дэрэн сумын Алаг-Өндөр, Гурвансайхан сумын Элгэн, Чулуут, Хулд сумын Шувуутай, Эрдэнэдалай сумын Сангийн далай, Өнгөт багт нэр дэвшигчдийн санал тэнцсэн ба дээрх хэсгүүдэд 10 дугаар сарын 25-ны Ням гарагт  дахин санал хураалт явуулсан ажээ.

Нэмэлт санал хураалтад сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн ч эхний санал хураалтад оролцоогүй сонгогч оролцож, саналаа өгсөн ба дээрх хэсгүүдэд 999 сонгогч санал өгөх ёстойгоос 183 хүн буюу 18,3 хувь нь ирж саналаа өгсөн байна.

Сонгуулийн дүнгээр Гурвансайхан суманд Ардчилсан намын хоёр хүн ялсан, Дэрэн суманд МАН, Хулд суманд МАН, Эрдэнэдалай суманд Ардчисан намын хоёр, МАН-ын нэг хүн тус тус илүү санал авч, сонгуулийн нэгтгэсэн дүнгээр Гурвансайхан суманд МАН 13, Ардчилсан нам найм, Дэрэн суманд МАН 17, Ардчилсан нам дөрөв, Хулд Ардчилсан нам 14, МАН долоо, Эрдэнэдалай суманд МАН зургаа, Ардчилсан нам 21 суудалтай болсон аж. 

Холбоотой мэдээ