Шинжаанд халдварын 130 гаруй тохиолдол илэрчээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-26 12:49:30

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ-ын Шинжаан Уйгурын өөртөө засах орны засаг захиргааны төлөөлөгчид зүүн нутгийн Кашгар хотод коронавирусний халдварын 130 гаруй шинэ тохиолдол илэрсэн гэж мэдээлжээ.


"Бямба гарагт шинжилгээний хариу нь эерэг гарсан 17 настай охины ойрын хавьтлуудыг тогтоох ажиллагааг эхлүүлснээс хойш ням гаргийн байдлаар 137 хүнээс халдвар илэрсэн. Халдвар авсан хүмүүсийн дунд охины эцэг эхийн ажилладаг үйлдвэрийн ажилтнууд байсан" гэж орон нутгийн засаг захиргаанаас мэдээлсэн байна. 


Шинжааны Засгийн газрын мэдээлснээр, тэдгээр тохиолдлууд бүгд халдварын шинж тэмдэггүй байсан бөгөөд Кашгарын 4.7 сая гаруй оршин суугчид шинжилгээ хийж эхэлжээ. 


"Кашгараас ирэх, очих нислэгүүдийг бямба гарагт түр цуцалж, хойшлуулсан" гэж Хятадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлжээ. Хожим нь Шинжааны эрх баригчид, “Агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөн хэвийн үргэлжилж эхэлсэн” гэж мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ