“Миний мэдэх Солонгос орон" гар урлал, уран зургийн үзэсгэлэн зохион байгуулна

Монголын мэдээ | Улс төр
192@montsame.mn
2020-10-26 13:14:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд тохиож буй Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал тэмдэглэж байна. 

Тодруулбал, түүхэн ойн хүрээнд хоёр улс 30 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар хоёр тал энэ оны эхэнд харилцан тохиролцож, хоёр орны хамтын ажиллагааг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын эхээр гаргаж, "Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа-30 жил" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг хийгээд байна Тэгвэл Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ-наас ирэх сард залуучуудад зориулсан дууны тэмцээн зэрэг соёл урлагийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. 

Тухайлбал, Монгол Улс дахь БНСУ-ын ЭСЯ Монголын Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн аялал жуулчлалын газартай хамтран “Миний мэдэх Солонгос орон" гар урлал, уран зургийн үзэсгэлэн, наадмыг сарын 28-нд Монголын Хүүхдийн Урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд зохион байгуулах аж. 

Дэлхий нийтийг хамарсан "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдал намжиж, хоёр орны хооронд тогтмол нислэг эхлэх үед Монгол Улсын соёлыг сурталчилсан үйл ажиллагааг БНСУ-д зохион байгуулах нөхцөл бүрдэнэ  гэж манай улсын ГХЯ-наас мэдээллээ. Хоёр орны дипломат харилцааны ойд зориулан ахмад дипломатч, Элчин сайд Г.Ломбо Монгол-Солонгосын харилцааны түүхийг өгүүлсэн номыг монгол, солонгос хэлээр хэвлэн гаргаад байна. 


Монгол Улс, БНСУ-ын хооронд хоёр талдаа жилдээ 200 мянган иргэн зорчдог байна. БНСУ-ын соёл урлагийн өдөрлөг манай улсад сүүлийн 5 жилд тасралтгүй зохиогдож иржээ. Энд ойролцоогоор 150 мянган хүн оролцдог аж.


Холбоотой мэдээ