"Үндэсний хувьчлалын сан"-гийн хоёрдогч арилжаа өнөөдөр эхэллээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-26 13:25:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ноос "Үндэсний хувьчлалын сан"-гийн нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцжээ. Улмаар нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг энэ сарын 23-наас эхлүүлэх зөвшөөрлийг олгоод байна.

Нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжааг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК дахь хөрөнгө оруулагчдын дансанд сангийн нэгж эрхийг байршуулан холбогдох мэдээллийг солилцсоны дараа хоёрдогч арилжааг энэ сарын 26-нд буюу өнөөдөр эхлүүлж байна. Иймээс хөрөнгө оруулагчид анхдагч зах зээлийн арилжаанаас үлдсэн мөнгийг үнэт цаасны компаниараа дамжуулан буцаан авах эрх өнөөдрөөс үүсэж буй талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.

"Үндэсний хувьчлалын сан” нь манай улсын хөрөнгийн зах зээлд арилжаа явуулж буй анхны, хамтын хөрөнгө оруулалтын сан юм. Тус сан Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 19.7 -д заасны дагуу СЗХ-ноос үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авсны үндсэн дээр хөрөнгө удирдлагын үйл ажиллагаагаа эхлүүлэх юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.


Холбоотой мэдээ