Ойжуулалтын ажлыг хүлээж авав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-26 17:07:25

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Цэнхэр суманд улсын болон орон нутгийн төсвийн хөрнгө оруулалтаар 30 га-д ойжуулалтын, байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг 45 га-д “Ойд хангай- ХХК хийж гүйцэтгэснийг өнөөдөр ажлын хэсэг хүлээж аваад байна. Энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 11 газарт ойжуулалт болон ойн аж ахуйн ажлыг хийхээс эхний хоёр ажлыг ийнхүү хүлээж авлаа. Хийх ажлаас дурдвал, Жаргалант, Цэнхэр суманд улсын төсвийн хөрөнгөөр нийт 70 га газарт байгалийн сэргэн ургалтад туслах ажлыг, мөн Цэнхэр, Жаргалант сумдад ойн цэвэрлэгээг нийт 41 га, ойн зурвасын арчилгааны ажлыг 3.5 га-д, Цэцэрлэг хотын ногоон байгууламжийн талбайг нэмэгдүүлэх, усалгаа арчлгааны ажил, модлог ургамлын цэцэрлэг байгуулах, ойн хөнөөлт шавьж, өвчинтэй үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх зэрэг ажлууд байна.

Холбоотой мэдээ