Л.Батсүх гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн гаргав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-26 17:32:01

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймгийн Арт галерейд гэрэл зурагчин Л.Батсүх анхны бие даасан үзэсгэлэнгээ гаргалаа. Тус үзэсгэлэнд  Хөвсгөл нутгийн  байгаль, ан амьтан мал сүрэг, иргэдийн аж амьдрал зэрэг зэргийг харуулсан 30 гаруй бүтээлээ дэлгэн үзүүлжээ.


Л.Батсүх 6-р ангид байхдаа гэрэл зураг сонирхож эхэлсэн байна. Түүний анхны бие даасан үзэсгэлэнгийн нээлтэд орон нутгийн гэрэл зурагчид, хэвлэл мэдээллийн хамт олон, зураач урчууд, гэр бүл  ах дүү найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байлаа. Тэрбээр энэ сарын 31, 11 сарын 1-нд Улаанбаатар хотын Монгол Арт галерейд үзэсгэлэнгээ гаргах ажээ.


 

Холбоотой мэдээ