Киргизийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч сонгуульд оролцохын тулд бүрэн эрхээсээ татгалзана

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-26 17:35:57

БИШКЕК. /kabar/. Киргизийн Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч бөгөөд Ерөнхий сайд Садыр Жапаров нэдүгээр сарын 10-нд явуулах тус улсын төрийн тэргүүний ээлжит бус сонгуульд оролцохын тулд бүрэн эрхээсээ татгалзахаар төлөвлөж байгаагаа мэдэгджээ.


"Би 12 дугаар сард огцорч, бусадтай адил сонгуульд оролцоно" гэж Жапаров даваа гарагт Нарынск мужид очих үеэрээ мэдэгдсэн байна.


Түүний хэлснээр, тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд оролцохын тулд бүрэн эрхээсээ татгалзахад бэлэн байгаа аж. Киргизийн хуульд зааснаар Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч эсвэл Ерөнхий сайдад ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг хориглодог байна.


Энэ сарын 4-нд болсон парламентын сонгуулиар парламентад суудал авч чадаагүй намуудын дэмжигчид Бишкект олныг хамарсан эмх замбараагүй байдал дэгдээсэн юм. Тус улсын Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг хүчингүйд тооцож, давтан сонгуулийг 12 дугаар сарын 20-нд товложээ. Киргизийн парламентын дарга болон Ерөнхий сайд огцорч, шинэ спикерээр Канат Исаев болсон бол Садыр Жапаровыг Ерөнхий сайдын албан тушаалд томилсон билээ. Тэрбээр мөн 10 дугаар сарын 15-нд Сооронбай Жээнбековыг Ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсны дараа төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч болсон юм.


Холбоотой мэдээ