Будапешт-Улаанбаатарын нислэгээр 90 иргэн ирнэ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2020-10-26 18:48:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрийн дагуу Будапешт-Улаанбаатар чиглэлийн ”Хүннү Эйр” ХХК-ийн тусгай үүргийн онгоц өнөөдөр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай.

Тус онгоцоор 90 хүн эх орондоо ирнэ. Тэдний 3 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2 нь жирэмсэн, 8 нь оюутан, 44 нь санхүүгийн гачигдалтай, 33 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэн байгаа юм.

Иргэдийг ХӨСҮТ, ОБЕГ-ын Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал, “Эрхэс” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Холбоотой мэдээ