"Үндэсний хувьчлалын сан", "УИД" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-26 18:55:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 26-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 32 ХК-ийн 34.7 сая төгрөгийн үнийн дүнтэй 218.285 хувьцаа арилжив. Үүнээс 12 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Үндэсний хувьчлалын сан" (XOC+14.04%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+12.32%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Женко тур бюро" (JTB-13.53%) болон "Материалимпекс" ХК (MIE-6.67%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр Хөрөнгө оруулалтын сангийн нийт 848.011 нэгж эрх 87,745,620 төгрөгөөр арилжигдав.

ТOP 20 индекс 0.44 хувиар өсчөж17472.19 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,568,467,001,735  төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ