Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх сургалтыг орон нутагт явуулж байна

Монголын мэдээ | Хууль
sodonizm@gmail.com
2020-10-27 13:35:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар коронавируст цар тахлаас урьдчилан сэргийлэх,  хариу арга хэмжээний бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилгоор улсын хэмжээнд сургалт зохион байгуулж байна. 

Уг сургалтаар "Ковид-19” цар тахлын үеийн орон нутгийн шуурхай штаб, шуурхай хариу арга хэмжээ авах багийг бэлтгэх юм.

Сургалтын ажлын багийн бүрэлдэхүүн Баян-өлгий, Ховд, Увс, Булган, Хөвсгөл, Орхон, Хэнтий, Дорнод аймгуудад ажиллаж, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийг томилгоожуулан, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулсан бол өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байгаа аж.

Тус аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн бие бүрэлдэхүүн коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах онол, практик хосолсон сургалтад хамрагдаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ