Алмазбек Атамбаев өлсгөлөн зарлажээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-27 13:50:45

БИШКЕК. /24.kg/. Киргизийн Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаев өлсгөлөн зарласан тухай түүний өмгөөлөгч Замира Жоошева мэдэгджээ.


Түүнийг Бишкек хотын мөрдөн шалгах байр руу шилжүүлэн, өмнө нь цаазын ял оноосон хоригдлуудыг байлгадаг байсан подвалд хорьжээ.


“Энэ өрөөнд өнөөдрөөс л халаалт ирсэн. Түүнчлэн өрөөнд ариутгах татуурга нь ажилладаггүй бөгөөд хаалга нь байнга онгорхой байдаг. Атамбаев өлсгөлөн зарласан” хэмээн Жоошев ярьсан байна.


Алмазбек Атамбаевт 11 жилийн  шоронд хоригдох ял оноосон юм. Аравдугаар сарын 5-наас 6-нд шилжих шөнө эмх замбараагүй байдал дэгдэх үед түүнийг шоронгоос суллаж, 10 дугаар сарын 9-нд Атамбаев Ала-тоо талбайд болсон жагсаалд оролцсон хэдий ч дараагийн өдөр нь дахин баривчлагдсан юм.

Холбоотой мэдээ