Пакистаны сургуульд болсон халдлагын улмаас долоон хүн амиа алджээ

Дэлхийд | Нийгэм
khulan@montsame.gov.mn
2020-10-27 14:05:47

ИСЛАМАБАД. /BBC/. Пакистаны хойд нутгийн Пешавар хотын шашны сургуульд дэлбэрэлт болсны улмаас долоон хүн амиа алдлаа гэж тус хотын цагдаа нар мэдээлжээ.


“Амиа алдагсдын дунд янз бүрийн насны хүүхдүүд байсан” гэж цагдаагийн ажилтан хэргийн газраас “BBC” сувагт мэдээлжээ. Мөн халдлагын улмаас олон арван хүн шархадсан байна.


Уг халдлагын хариуцлагыг одоогийн байдлаар аль нэг бүлэглэл хүлээгээгүй байгаа ба холбогдох албаны төлөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.


Афганистаны хилээс холгүй оршдог Пешаварт зургаан жилийн өмнө зэвсэглэсэн этгээдүүд цэргийн сургуульд халдлага үйлдсэний улмаас 150 гаруй хүн амиа алдсаны дунд олон хүүхэд байжээ. 

Холбоотой мэдээ