“Манай хороо-Миний гудамж” шалгаруулна

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-27 14:15:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохионо.


Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд энэ сарын 28-нд “Манай хороо-Миний гудамж” шалгаруулах юм. Нийслэлийн ойн өдрөөр ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдвээр хичээл заана.

Ойн өдрөөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол, Монгол Улсын Төрийн далбаа, нийслэлийн туг мандуулах, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх ёслолос гадна нутгийн захиргааны байгууллагын зарим ажилчдад шагнал гардуулах аж. Мөн Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно.

Холбоотой мэдээ