Томуугаас сэргийлэх сургалт сурталчилгааг зохион байгуулна

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-10-27 18:00:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/.  Хөвсгөл аймагт өнгөрсөн 7 хоногийн байдлаар амбулаторийн үзлэгт томуу томуу төст өвчин 4 хувийг, өвчлөгсдийн 85,2 хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байна.  

Цаашид томуу, томуу төст өвчний эрсдэлээс сэргийлэх бэлэн байдлыг хангах чиглэлээр иргэдэд болон сургууль, цэцэрлэгийг  хүүхдүүдэд  үе  шаттай  сургалт,  сурталчилгааны  ажлыг  тасралтгүй  зохион  байгуулах шаардлагатай байгааг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.

Улирлын томуугийн үед эрүүл мэндийн байгууллагаас гадна эцэг эхчүүд хувь хүн өөрсдөө урьдчилан сэргийлэх нь чухал. Тухайлбал хүүхэд багачуудаа дулаан хувцаслаж, илчлэг хоол хүнс хэрэглэж дааруулахгүй байхыг зөвлөж байв. Тус аймагт 8960 хүн/тун томуугийн вакцин ирж Мөрөн суманд 0-5 насны хүүхдүүд, аймгийн хэмжээнд ахмад настан, жирэмсэн эхчүүд, архаг хууч өвчтэй хүмүүс, эмнэлгийн ажиллагсдад хийж дархлаажуулалт дууссан байна.

 


Холбоотой мэдээ