“Дээд лиг”-ийн 6 дахь тоглолтын үзэгчдийн тоог хязгаарлана

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2020-10-27 15:45:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн “Дээд лиг”-ийн 2019-2020 оны улирлын аваргын төлөөх цувралын 6 дахь тоглолт /2020.10.28/-оос эхэлж Спортын төв ордонд эхний 1000 үзэгчийг л оруулахаар болжээ.


Даваа гарагт болсон 5  дахь тоглолтод “SBL Хасын Хүлэгүүд” багийг “Алдар Танан Гарьд” 80:69-өөр хожсон байна. Ийнхүү туршлагатай тоглогчдынхоо ачаар аварга цолоо хамгаалах үүрэгтэй “Алдар Танан Гарьд” баг цувралыг 3:2-оор ийнхүү тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс зааланд багтахгүй олон байсан нь үзэгчдийн тоог хязгаарлах шийдвэр гаргахад хүргэжээ. 


Маргааш “Дээд лиг”-ийн улирлын лигийн аварга баг тодорч болзошгүй цувралын 6 дахь тоглолтоос гадна хүрэл медалийн төлөөх ганц тоглолт “23 Storms” болон “Хан-Уул Хангарьд” багуудын хооронд болно.

Холбоотой мэдээ