"Инвесткор ББСБ"-ын хөрөнгө оруулсан компаниудын хувьцааг шилжүүлэв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-27 16:09:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Инвесткор ББСБ" ХК тус компанийн 90 хувийн хөрөнгө оруулалттай "Инвескор Эй Ай Лаб" болон мөн 99.84 хувийн хөрөнгө оруулалттай "Инвескор Жапан" ХХК-ийн хувьцааг толгой компани болох "Эй Ай Би Жэй Капитал" ХХК руу шилжүүлэхээр шийдвэрлэжээ.  


"Инвесткор ББСБ" ХК-ийн хөрөнгө оруулалттай "Инвескор Жапан" нь банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлд заасан чиглэлээс өөр үйл ажиллагаа явуулж байгаа аж. Дээрх шийдвэрийг "Инвесткор ББСБ" ХК-ийн ТУЗ гаргаж хувьцаа эзэмшигч нартаа дуулгаж буй талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. 


"Инвесткор ББСБ" ХК -ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны хурлын А/22-Т тоот тогтоолоор дагуу Компанийн 90 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд Банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөлд заасан үйл ажиллагааны чиглэлээс өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Инвескор Эй Ай Лаб" ХХК болон Компанийн 99.84 хувийн Хөрөнгө оруулалттай "Инвескор Жапан" ХХК-ийн хувьцааг толгой компани болох "Эй Ай Би Жэй Капитал" ХХК-руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна. "Инвесткор ББСБ" ХК-ийн ТУЗ-ийн тогтоолыг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ