Улсын бүртгэлтэй холбоотой асуудлаа шийдүүлэх боломж олгов

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2020-10-27 21:19:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс өнөөдөр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, иргэдэд иргэний бүртгэлтэй холбоотой бэрхшээл, тулгамдсан асуудлаа шийдүүлэх боломж олгожээ.

Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ой энэ жил тохиож байгаа ба энэхүү өдөрлөг тус ойг угтан хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг юм.

Энэ өдөр улсын бүртгэлийн дараах үйлчилгээг иргэд нэг дороос, шуурхай авах боломжтой аж. Тодруулбал, тус хэлтсээс хуулийн этгээдийн эцсийн өмчлөгч бүртгэх, материал хүлээн авах, мэдээлэл зөвлөгөө өгөх, шинээр 16 насанд хүрсэн иргэн, 25, 45 насны сунгалтыг биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгэх, иргэний үнэмлэх, гадаад паспортын олголт хийх, газар, үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэлийн үйлчилгээ үзүүлэх, эд хөрөнгө, газрын гэрчилгээ олгох, хаяж үрэгдүүлсэн болон хугацаа хэтэрсэн иргэний үнэмлэх, иргэний гэр бүлийн бүртгэлийн хугацаа хэтэрсэн бүртгэл хийх зэрэг үйлчилгээг шуурхай үзүүлж байна.

Мөн үйл ажиллагаагаа сайжруулах зорилгоор иргэд, үйлчлүүлэгчдээс сэтгэл ханамжийн судалгаа авч байгаа ба өдөрлөг 15 суманд нэгэн зэрэг болж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ