"Мерекс", "Талх чихэр" ХК-ийн ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-27 19:01:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 10 дугаар сарын 27-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 27 ХК-ийн 74.3 сая төгрөгийн үнийн дүнтэй 538.039 хувьцаа арилжив. Үүнээс 7 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 8 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Энэ өдөр "Мерекс" (MRX+13.07%) болон "Талх чихэр" ХК (TCK+4.73%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол нэхмэл" (MNH-14.24%) болон "Гутал" ХК (GTL-13.64%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 29 үнэт цаасыг 2.9 сая төгрөгөөр арилжив. 

ТOP 20 индекс 0.18 хувиар өсөж, 17503.06 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,562,098,247,615.22  төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ