Сергей Лавров өөрийгөө тусгаарлажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-28 09:21:37

МОСКВА. /TASS/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров коронавирусний халдвар авсан хүнтэй хавьтсаны улмаас тусгаарлагдахаар болжээ.


“Сергей Лавров COVID-19”-ийн халдвар авсан хүнтэй хавьтсан учир тусгаарлалтын дэглэм сахина. Өмнө нь төлөвлөж байсан айлчлал, уулзалтуудыг хойшлуулсан. Сайдын эрүүл мэндийн байдал сайн байна" гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлэл, хэвлэлийн алба мэдээлсэн байна.


Сергей Лавров 10 дугаар сарын 28, 29-нд Сараев болон Белградад айлчлахаар төлөвлөж байжээ.


ОХУ-ын Гадаад хэргийн сайд 10 дугаар сарын 26-нд Грекээс буцаж ирсэн байна.


Холбоотой мэдээ