E-Mongolia мессенжер чаттай боллоо

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-28 10:27:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. E-Mongolia төрийн цахим үйлчилгээний нэгдсэн системийн албан ёсны фейсбүүк хуудас мессенжер чатботтой боллоо.

Энэ чаттай холбогдсоноор өөрт шаардлагатай үйлчилгээгээ цаг алдалгүй авч, санал хүсэлтээ илэрхийлэх боломжтой. Мөн www.e-mongolia.mn веб сайтаар зочилж, чатбот ашиглан оператор руу залгаж, санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа илгээн шийдүүлж болох аж.

Цаашид фейсбүүк мессенжерээс өөрт хэрэгтэй төрийн үйлчилгээ, лавлагаа, баримтаа татаж авах, төлбөр тооцоо хийх, үйлчилгээний түүх, шийдвэрлэлтийн явцыг шалгах, үзүүлсэн үйлчилгээнд үнэлгээ, санал шүүмжээ өгөх боломж бүрдэх юм. Төслийн дараагийн үе шатанд хиймэл оюун ухаан бүхий чатбот нь монгол хэлээр иргэдтэй ярилцаж, шаардлагатай үйлчилгээг нь үзүүлэх, санал хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад хуваарилах зэргээр хүний оролцоогүй ажиллах юм.

 

Холбоотой мэдээ