"Шинэ суурьшлын бүс"-ийн ажил эрчимтэй өрнөж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2020-10-28 12:38:12
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл нар Шинэ суурьшлын бүсийг барьж, байгуулах ажилтай танилцлаа.
Тус бүсэд өнөөдрийн байдлаар 160 гаруй айлын хашаа бариад дуусч байгаа бөгөөд эхний айл нь очиж төвхнөөд байгаа юм. Агаар цэвэр, тог цахилгаанаар хангагдсан, тайван сайхан орчинд аж төрж буйгаа тэнд төвхнөөд амжсан иргэд ярьж байв.
Шинэ бүсээ эхнээс нь эмх цэгцтэй, зөв төлөвлөлттэй байгуулах үүднээс нэг стандарт бүхий хашаа, хаалга, эко жорлонтой байхаар зохион байгуулж байгаа талаараа сумын Засаг дарга Д.Мөнхсоёл танилцуулсан. Тус бүсэд хашааны газар эзэмших эрх бүхий Баянхонгор аймгийн 500 гаруй өрх ирэх онд бүрэн төвхнөх боломж бүрдэх юм байна.
Хотыг тэлэх, төвлөрлийг сааруулах, агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор хийж буй тус ажил нь төлөвлөлтийн хүрээнд батлагдсан зураг төсвийн дагуу дэд бүтэц, зам талбай, цэцэрлэг, ногоон байгууламжуудын ажлууд ирэх жилээс өрнөх аж.
Холбоотой мэдээ