Беларусьт эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбогдуулан 500 гаруй эрүүгийн хэрэг үүсгэжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-10-28 13:22:25

МОСКВА. /Kommersant/. Беларусийн хууль сахиулах байгууллагууд олныг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, оролцсон хэрэгт холбогдуулан 500 гаруй эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай тус улсын Мөрдөн шалгалтын хорооны хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих Ерөнхий прокурорын газрын орлогч дарга Андрей Сербун мэдэгдсэн байна.


“Олныг хамарсан эмх замбараагүй байдлыг зохион байгуулсан, үүнд идэвхтэй оролцсон хэргүүдийн тоо сүүлийн саруудад нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Одоогоор ийм хэрэгт холбогдуулан 500 гаруй эрүүгийн хэрэг үүсгээд байна” гэж Сербун хэлсэн байна. Эрүүгийн хэргүүдийн дийлэнх нь Минск хотод болсон эсэргүүцэлтэй холбоотой байжээ.


“Хууль зөрчиж буй хүн бүрийг олж, хуулийн зохих хариуцлагыг нь хүлээлгэх болно” гэж тэрбээр мөн хэлсэн байна.


Сануулан дурдахад, Беларусть наймдугаар сард ерөнхийлөгчийн сонгууль болж, Александр Лукашенко ялсан билээ. Энэ сонгуулийн дараа олныг хамарсан жагсаал цуглаан өрнөж эхэлсэн бөгөөд хүмүүсийг олноор нь саатуулах болсон юм. 

Холбоотой мэдээ