“Шүхэр” аянд нэгдэж 3.8 сая төгрөг хандивлажээ

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2020-10-28 16:18:35
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/  Аймгийн IV цэцэрлэг Шүхэр аянд нэгдэж нийт 480 гаруй эцэг эх, 52 багш ажилчид 3 сая 800 мянган төгрөгийг Монголын Үндэсний хүүхдийн кино академи ТББ-д хандивлалаа.

Уг аяны зорилго нь хүүхдийг бие болон сэтгэл санааны хүчирхийллийн эсрэг тэмцэхэд чиглэх бөгөөд хүүхэд хөгжил хамгаалалд дэмжлэг үзүүлэх юм. Монголын Үндэсний хүүхдийн кино академи ТББ-аас санаачилсан “Шүхэр” үндэсний аян Орхон аймгаас эхэлж жилийн турш үргэлжилнэ. Аяны хүрээнд 28 цэцэрлэг сурагчдынхаа дунд  гэр бүл, хүүхэд хамгааллын  сэдэвт  “Хүүхэд гэр бүлтэйгээ байвал аз жаргалтай” гар зургийн уралдааныг зохион байгуулсан байна.

 

Холбоотой мэдээ