Булган аймаг 41,5 мянган тонн үр тариа хураан авчээ

Орон нутагт | Говь-Алтай
batjargal@montsame.mn
2020-10-28 17:14:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн хэмжээгээр 33,4 мянган га талбайгаас 41,5 мянган тонн үр  тариа хураагаад байна. Нэгж талбайгаас 12,4 центнер ургац хурааж байгаа аж. Хаврын тариалалтаар 38,2 мянган га талбайд үр суулгасан ч цаг агаар, байгалийн гэнэтийн аюулт үзэгдлээс шалтгаалан 1,0 мянга гаруй га талбайн ургац алдсан байна. Одоогоор 32,6 мянган га талбайгаас 40,2 мянган тонн улаанбуудай хураан авсан бөгөөд Хутаг-Өндөр, Хишиг-Өндөр, Хангал, Баян-Агт, Бугат суманд үр тариа хураалт  дууссан мэдээтэй байна.

Энэ жилийн хувьд Бугат, Хангал сумын тариаланчид нэгж талбайгаас хамгийн арвин буюу нэг га-гаас 18,0-29,0 центнер улаанбуудай хураан авчээ.

Холбоотой мэдээ