Гуравдугаар сургууль шилдгээр шалгарав

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2020-10-29 11:40:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн ерөнхий боловсролын шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулал гардуулах ёслол өнөөдөр нийслэлийн ойн өдөр боллоо. Нийслэлийн шилдэг цэцэрлэгээр: 

  • Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэг
  • Баянгол дүүргийн 11 дүгээр цэцэрлэг
  • Хан-Уул дүүргийн 189 дүгээр цэцэрлэг
  • Хан-Уул дүүргийн 53 дугаар цэцэрлэг
  • Сонгиохайрхан дүүргийн 101 дүгээр цэцэрлэг
  • Налайх дүүргийн 208 дугаар цэцэрлэг

Нийслэлийн шилдэг сургуулиар:

  • Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургууль
  • Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургууль
  • Сүхбаатар дүүргийн 11 дүгээр сургууль
  • Хан-Уул дүүргийн 63 дугаар сургууль
  • Сүхбаатар дүүргийн “Эрдмийн хөтөч” цогцолбор сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн 129 дүгээр бага сургууль
  • Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль
  • Налайх дүүргийн 103 дугаар сургууль тус тус шалгарлаа. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Олон улсын жишигт нийцсэн боловсролын стандартад тулгуурлан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, үр дүнг үнэлж дүгнэх тогтолцоог боловсронгуй болгоно” гэж заасан юм. 


Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо


Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Засаг даргын 2019 оны захирамжаар “Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэг шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-ыг шинэчлэн баталж, төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэг, бага сургууль, тусгай сургууль гэсэн ангиллаар шалгаруулж байгаагаар онцлог юм.

Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрд сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

2017-2019 онд нийт 45 сургууль, 47 цэцэрлэгт урамшуулал олгосон бол 2020 онд 20 сургууль, 20 цэцэрлэгт урамшуулал олгож байна. Энэ үеэр нийслэлийн “Боловсролд ээлтэй Засаг дарга”-аар Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар шалгарлаа. 


Холбоотой мэдээ