Дорноговийн музейн 75 жилийн ой тохиов

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-10-29 13:55:41

Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны  төв үүсэн байгуулагдсаны  түүхт 75 жилийн ой энэ онд тохиож байна.

1945 онд Орон нутаг судлах кабинет, 1979 онд Орон нутаг судлах музей, 1999 онд Музей Сургалт Судалгааны Төв ( МССТ) болон түүхэндээ гурван удаа нэрээ сольсон тус музей нийт 5600 гаруй үзмэртэй.

Музейн хамт олон өнгөрсөн онд  музейн барилгын өрөө, тасалгаа, гадаах орчноо засварласан бол үзмэрийн гурван танхимаа шинэчилж засварлажээ. Түүхт ойгоо угтаж сумдын Соёлын төвийн эрхлэгчид, музейн ажилтнуудын дунд сургалт зохион байгуулсан бол соёлын биет болон биет бус өвийн талаар тэмцээн зохион байгууллаа.

Мөн  түүхт ойн баярын хурал болж эрхэлсэн салбартаа амжилт гаргасан хүмүүсийг шагнаж урамшуулсан бол “Саран хөхөө” театрын уран бүтээлчид хүндэтгэлийн тоглолтоор бэлэг барьсан юм.

Дорноговийн музейд Хүннүгийн үед холбогдох архелогийн ховор үзмэрүүд буйгаараа бусад  аймгийн түүхийн музейгээс ялгарах онцлогтой төдийгүй байгалийн хэсэгт эртний аварга сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутан амьтдын тухай үзмэрийг сонирхох боломжтой.

Холбоотой мэдээ