Номын санчид спортын таван төрөлт тэмцээнээр өрсөлдөв

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-10-29 15:58:40

Төв /МОНЦАМЭ/. Монголын номын сангуудын албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг спортын таван төрөлт тэмцээн энэ жил Төв аймагт боллоо. 

Тус тэмцээн нь номын сангийн албан хаагчдыг биеийн тамир, спортоор хичээллүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамт олныг төлөвшүүлэх, мэргэжлийн түвшинд харилцан туршлага солилцох болон хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой аж. 

Уг тэмцээнийг Төв аймгийн нийтийн номын сан болон аймгийн спортын холбоод, Монголын Номын сангуудын консорциум хамтран зохион байгуулсан бөгөөд албан хаагчид гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, теннис, шатар гэсэн төрлөөр  хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Ийнхүү тэмцээний нийлбэр багийн дүнгээр тэргүүн байрт Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хамт олон, дэд байрт Төв аймгийн хамт олон, гуравдугаар байрт Орхон аймгийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Холбоотой мэдээ