Усны газрын удирдлагууд Архангайд ажиллав

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2020-10-29 17:36:38

Архангай /МОНЦАМЭ/. "Усны засаглалыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын дарга Ш.Мягмар, Удирдлага санхүүгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Саранцэцэг, төслийн зөвлөх Доктор Б.Одсүрэн нар Архангай аймагт ажиллалаа.

Ингэхдээ Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Байгаль орчны шинжилгээний лаборатори, аймгийн төвийн цэвэрлэх байгууламж, Цэнхэр сумын “Дуут ресорт” жуулчны бааз, Өвөрхангай аймгийн "Хужирт рашаан сувилал" ХХК, "Хан-Хужирт" рашаан сувиллын газруудын цэвэрлэх байгууламж, хаягдал ус зайлуулалтын нөхцөл байдалтай танилцсан юм.

Үүний дараа аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн оролт гаралтын шугам дээр тоолуур суурилуулах, байгаль орчны шинжилгээний лабораторийг чадавхжуулах, “Дуут ресорт” жуулчны баазын рашаан эх үүсвэрийн шугам, хаягдал усны шугам дээр тоолуур суурилуулах зэрэг ажлыг хийхээр боллоо.

Холбоотой мэдээ