11 дүгээр сард олон жилийн дунджаас 1.5–2°С хүйтэн байна

Орон нутагт | Говь-Алтай
185@montsame.mn
2020-10-29 22:04:35

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтайн нутгаар 11 дүгээр сард агаарын температур олон жилийн дунджаас 1.5–2°С хүйтэн байна.

Тухайлбал сарын эхэн болон дунд үеэр агаарын температур өмнөх үеэс 5–10°С–аар хүйтэрнэ. Харин сарын сүүлчээр ихэнх нутгаар бага зэрэг дулаарах төлөвтэй байгаа аж.

Хур тунадас Алтайн уулархаг нутгаар олон жилийн дунджаас ахиу, Алтайн өвөр говиор олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Өөрөөр хэлбэл нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно хэмээн УЦУОШТ-өөв мэдээллээ.

Түүнчлэн салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар 12–14 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 16–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тухайг урьдчилан танилцуулсан юм.



Холбоотой мэдээ