ӨНӨӨДӨР: “Үндэсний монгол бичиг-2025” аяны нээлт болно.

Монголын мэдээ | Лавлагаа
ariunbold@montsame.mn
2020-10-30 07:51:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аравдугаар сарын 30-нд болох үйл явдлын тойм:

Corporate hotel and convention center”-т “МОДЕЛЬ ЮНЕСКО МОНГОЛ 2020” залуучуудын хурал болно. Утас: 99949838

09.00 цагт Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах  үйл ажиллагааг өргөжүүлэх нь”олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99663231

09.00 цагтHoliday Inn зочид буудалд Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, Германы олон улсын хамтын ажиллагааны /GIZ/ нийгэмлэгтэй хамтран "Гагнуурын мэргэжлийн стандартын хэлэлцүүлэг-2020" зохион байгуулна.

09.20 цагт Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд "Хүүхдийн эсрэг хүчирхийллийг сургуулийн орчинд эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээ" сургалт эхэлнэ. Утас: 93116060

10.00 цагт Мишээл экспо төвд ITM" аялал жуулчлалын үзэсгэлэн эхэлнэ.

10.00 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн II байранд “Монгол дахь нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургалт, судалгааны асуудал” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99717977, 99827787

10.00 цагт ШУТИС-ийн хичээлийн VIII байранд “1000 ИНЖЕНЕР-АЖЛЫН БАЙР 2020” өдөрлөг болно. Утас: 99832535, 80063208

10.00 цагт МУИС-ийн хичээлийн I байранд тус сургуульд Сэтгүүл зүйн тэнхим үүсгэн байгуулсны 60 жилийн ойд зориулсан "Сэтгүүл зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд" эрдэм шинжилгээний хурал болно.

11.20 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх Байгаль орчны, судалгаа шинжилгээний төвийн ажилтай танилцана. Утас: 91965599, 99153766

11.00 цагт ЭМЯ-наас коронавирусний нөхцөл байдлын талаар цахимаар мэдээлнэ.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Боловсрол, шинжлэх ухааны яам, БТСУХ болон Монголын оюутны спортын холбооноос “Монголын оюутны спортын V наадам”-ын талаар мэдээлнэ.

11.00 цагт “Лавай” автобуудалд АТҮТ-өөс “Өвөлд бид бэлэн-2020” өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт Үндэсний урлагийн их театрт тус театрын 70 жилийн ойн цуврал нээлтийн хэвлэлийн бага хурал болно. Утас: 88031639 89998103

11.30 цагт ЭМЯ-нд “COVID-19 ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ МОНГОЛ УЛСЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ” төслийн нээлт болно. Утас: 88108953

11.40 цагт ГХЯ-нд тус яамны хамт олны Монгол бичигтээ суралцах, хэрэглэх  “Үндэсний монгол бичиг-2025” аяны нээлт болно.

12.00 цагт ЭМЯ-нд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох хөнгөлөлттэй эмийн зохицуулалтын талаар мэдээлнэ.

13.00 цагт ЭМЯ-нд Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол болно. Утас: 88108953

Холбоотой мэдээ