Аймгийн ихэнх нутгаар өнөөдөр цасаар шуурна

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2020-10-30 12:45:18


Төв /МОНЦАМЭ/. Малчид, иргэд, тариаланчдын анхааралд өнөөдөр Төвийн аймгийн ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч халтиргаа гулгаа үүсэж, зам даваа хаагдаж болзошгүйг аймгийн УЦУОШТ-өөс анхааруулж байна.

10 дугаар сарын 30-ны өдрийн 08 цагаас 20 цаг хүртэл

Төв аймгийн нутгаар: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Нийт нутгаар 2-7 дулаан байна.

Зуунмод хот орчмоор: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, түр зуур 14-16 м/с хүрч ширүүснэ. Өдөртөө 3-5 градус дулаан байна.

Өглөөний 5 цагт Зуунмодод: 2 градус дулаан, харьцангуй чийг 33 хувь, агаарын даралт 842 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө бага зэрэг буурна.

Иймээс  ИРГЭН ТА:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхаарууллаа. 



Холбоотой мэдээ