Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд тусалжээ

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-10-30 13:01:15

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын ажлын баг Манхан, Зэрэг суманд ажиллаж, хүүхдийн өмнө үүрэг хүлээгчдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлжээ. 
Мөн Монгол Улсын Хүүхэд хамгаалал, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд заасан чиг үүргийн хүрээнд Ховд аймгийн Манхан, Зэрэг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, хамтарсан багийн гишүүдэд мэдээлэл хийсэн байна. 

Түүнчлэн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа зарим хүүхдэд хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлжээ. Ингэхдээ хүүхдийг гэр бүлд нь эргэн нэгтгэх хүнс, ахуйн хэрэглээний багц, улирлын дулаан хувцас олгох зэргээр мэргэжилтнүүд ажиллалаа.  

Холбоотой мэдээ