Булган аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилуулахаар санал болголоо

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2020-10-30 14:10:09

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан аймгийн Засаг даргаар Б.Ариун-Эрдэнийг томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдад санал болгохоор шийдвэрлэлээ.

Аймгийн ИТХ-ын АН-ын бүлгээс түүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд аймгийн ИТХ дахь МАН бүлэг саналыг дэмжиж, өөр хүнийг нэр дэвшүүлээгүй байна. Аймгийн Засаг даргаар томилуулахаар санал болгосон Б.Ариун-Эрдэнэ аймгийн АН-ын даргаар 2017 оноос хойш ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ