Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар С.Насанбатыг сонголоо

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2020-10-30 16:10:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын найм дахь удаагийн сонгуулийн анхдугаар хуралдаан өнөөдөр боллоо. 

Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, бүлгийн дарга, Тэргүүлэгчдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцлээ. Хуралдааныг хамгийн ахмад төлөөлөгч даргалах журмын дагуу 16 дугаар тойргоос сонгогдсон Г.Эрдэнэбат даргаллаа.

Найм дахь удаагийн ээлжит сонгуулийн анхдугаар хуралдаанаар олонх болсон Монгол ардын нам нэр дэвшүүлэх саналыг хүргүүлсэн. Хуралдаан 100 хувийн ирцтэй эхэлж хэлэлцэх асуудлын дарааллаар аймгийн ИТХ-ын даргад нэр дэвшсэн Сундуйжавын Насанбатыг татгалзаж, түтгэлзсэн төлөөлөгчгүйгээр 33 төлөөлөгч дэмжин баталлаа. Анхдугаар хуралдааны гуравдугаар асуудал нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож батлах тухай асуудал байсан. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр С.Насанбат, С.Ганзориг, Т.Ганболд, Т.Тулга, Д.Батбаяр, Г.Эрдэнэбат, Б.Даваасамбуу, М.Жаргалсайхан, Д.Хүрэлчимэг, Г.Эрдэнэсүх, Б.Жавхлан нарыг сонголоо.

Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон С.Насанбат нь иргэдийн төлөөлөгчдийг тойрогт нь бүрэн таниулах, төр иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэх, оролцоо, ойлголцлыг уялдуулах, төр иргэний байгууллага, олон улсын хамтын ажиллагаан дээр илүү санал санаачилгатай ажиллана гэлээ.

Ийнхүү аймгийн ИТХ-ын даргаар сонгогдсон С.Насанбат хурлыг удирдан явуулж 33 төлөөлөгчид үнэмлэх энгэрийн тэмдгийг гардууллаа. Мөн анхдугаар хуралдаанаар МАН бүлгийн даргаа тодруулсан. Тус намын бүлгийн даргаар 15 дугаар тойргоос сонгогдсон Сүхбаатарын Ганзориг сонгогдон ажиллахаар болов.

2020-2024 онд Дархан-Уул аймгийн ИТХ-ын даргаар ажиллах С.Насанбатын товч танилцуулгыг хүргэж байна.

1971 онд Төв аймгийн Жаргалант суманд төрсөн

Ам бүл дөрөв Эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг

1979-1989 Улаанбаатар хот 56 дугаар дунд сургууль

1989-1991 онд Улаанбаатар хот Зах зээлийн коллежийн нийтийн хоолны технологич

1999-2003 онд Орхон сургуулийг Эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн

1991-1993 Батлан хамгаалах яамны Ар талын газарт Нярав

1993-1995 Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтэст улсын байцаагч

2002-2005 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Мэргэжилтэн

2005-2007 онд “Би Энд Жи” ХХК-ийн гүйцэтгэх захирал

2007-2012 онд “Шарын гол” ХК-ийн гүйцэтгэх захирал

2012-2020 онд Дархан-Уул аймгийн Засаг дарга

Аймгийн ИТХ-д дөрвөн удаа сонгогдсон.

 

Холбоотой мэдээ