Хамтын хөрөнгө оруулалтын сангийн тусгай зөвшөөрөл олгов

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2020-10-30 16:48:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус 20 дугаар хуралдаан өнөөдөр болж "Үндэсний хувьчлалын сан хамтын ХОС" ХХК-д анхны хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор шийдэв.

СЗХ-ноос тухайн сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг 2019 онд, нэгж эрхийн танилцуулгыг өнгөрсөн 6 дугаар сард бүртгэж, олон нийтээс санхүүжилт татах зөвшөөрөл олгожээ. Ингэснээр компани нэгж эрхийн анхдагч зах зээлийн арилжаа зохион байгуулж нийт 11 стратегийн хөрөнгө оруулагч, 2234 иргэнээс захиалга ирүүлж, нэгж эрхийн танилцуулгад заасан хөрөнгийг татан төвлөрүүлэв. Хамтын хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосноор хамтын сан үүсгэн байгуулсанд тооцож, хөрөнгө оруулалтын менежментийн компани сангийн хөрөнгийн танилцуулгад заасан хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж, багц бүрдүүлэх эрх нээгдэж байгаа юм. Ээлжит бус хуралдаанаар ББСБ-ын үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хэлэлцээд мэргэжлийн байгууллага, холбоод, салбарын оролцогчдын дунд хэлэлцүүлэг хийхийг дэмжлээ.  

Холбоотой мэдээ