Мандал сумын удирдлагуудыг улираан сонголоо

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2020-10-30 17:43:13

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцогчдын 93.3 хувийн саналаар Мандал сумын Засаг дарга бөгөөд Зүүнхараа хотын захирагчаар Нацагдоржийн Лхагвадоржийг улираан сонгохоор дэмжиж, саналыг аймгийн Засаг даргад уламжилсан байна. Мөн Мандал сумын ИТХ-ын анхдугаар хуралдаанд оролцогчдын 56.7 хувийн саналаар Мандал сумын ИТХ-ын даргаар Батсүхийн Ганболдыг улираан сонгожээ.

Тус сумын тухайд өнгөрсөн дөрвөн жилд хамгийн их бүтээн байгуулалтыг сумандаа хийжээ. Энэ ч утгаараа тус сумын удирдлагууд иргэдээсээ өндөр итгэл хариуцлагыг дахин хүлээжээ. 

Холбоотой мэдээ