"Монгол шуудан", "Баянгол зочид буудал"-ын ханш хамгийн их өсөв

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2020-10-30 17:56:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III ангиллын 30 ХК-ийн 369 сая төгрөгийн үнийн дүнтэй 3.5 сая хувьцаа арилжив. Үүнээс 15 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байлаа.

Энэ өдөр "Монгол шуудан" (MNP+4.68%) болон "Баянгол зочид буудал" ХК (BNG+2.36%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "УБ-БҮК" (BUK-5.08%) болон "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT-4.55%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өдөр Хөрөнгө оруулалтын сангийн нийт 84.193 нэгж эрхийг 9.5 сая төгрөгөөр арилжив. Түүнчлэн компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 8 үнэт цаасыг 800.240 төгрөгөөр арилжжээ.

ТOP 20 индекс 0.18 хувиар өсөж, 17406.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,564,144,782,645.35 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ