Гватемалд “Эта” шуурганы улмаас 50 гаруй хүн амиа алджээ

Дэлхийд | Байгаль орчин
Jargal.d@montsame.mn
2020-11-06 12:55:08

МЕХИКО. /TASS/. Гватемал улсыг дайрсан “Эта” шуурга хөрсний гулгалт дагуулсны улмаас 50 гаруй хүн амиа алдсан гэж тус улсын Ерөнхийлөгч Алендро Жамматтеи пүрэв гарагт мэдээлжээ.


“Өглөөхөн дөрвөн хүн амиа алдсан гэж мэдээлж байсан бол одоо 50 гаруй хүн амиа алдаад байна” гэж тэрбээр хэлсэн байна.


Гватемалын эрх баригчид Альта-Верапас, Исабаль, Киче, Петен, Сакапа, Санта-Роса, Чикимула, Хутиапа болон Эль-Прогресо мужид байгалийн гамшгийн дэглэм тогтоосон байна. Гамшгийн уршгийг арилгах, хүн амд тусламж үзүүлэх ажилд Зэвсэгт хүчнийг татан оролцуулжээ.


Хүчтэй шуурганы улмаас үер болж олон зуун байшин, олон тооны зам эвдэрч сүйджээ. Альта-Верапас, Исабаль, Киче  болон Петен мужид гамшгийн улмаас их хэмжээний хохирол учирсан байна. Гватемал улстай хил залгаа оршдог Хондураст 11 хүн орчим хүн амиа алдаж, 360 мянган хүн гамшигт өртсөн байна.


Холбоотой мэдээ